БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


Эрхэм таны амгаланг айлтгаж мэндчилье

Анхны шаваа тавьж 1956 онд байгуулагдсанаас хойш эдүгээ хүртэлх тасралтгүй 65 жилийн түүхийг манай хамт олон, эрдэмтэн судлаачид бүтээж байна.
Бид бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг тасралтгүй явуулах, иргэд, олон нийт, шийдвэр гаргагчдыг судалгаа, шинжилгээний мэдээллээр хангаж, үйлчлэх гэсэн үйл ажиллагааны хүрээнд сэдэх, бүтээх, үр дүнд хүрэхийн чин сайхан эрмэлзлэлээр дүүрэн ажиллаж байна.

Эх орны минь хөгжлийн чинхүү гарц болсон “Монгол боловсрол”-оо дэлхийн хөгжилтэй орнуудын боловсролын жишигтэй дүйцүүлэх, улмаар “цойлуулах”-ын төлөө
СЭТГЭЛ нийлж
ЗҮТГЭЛ нэгдэж
ИТГЭЛ дүүрэн хамтран ажиллацгаахад та минь хувь нэмрээ оруулаарай.

Эрдмийн цагаан буян улам бүр дэлгэрч,
Эх орон минь улам бүр өнгөжин хөгжих болтугай.

Боловсролын хүрээлэнгийн захирал
П.Лхагвасүрэн (Ph.D)

 

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ


EDUexpo

ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД


Хөгжлийн зорилго 1: Эрдэм шинжилгээ, боловсруулалтын үйл ажиллагааны хөгжил

Боловсролын суурь болон хавсарга судалгааны тэргүүлэх чиглэлийг тогтоож, боловсролын үйлчилгээг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. 

Хөгжлийн зорилго 2: Удирдлага, зохион байгуулалтын хөгжил

Удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгож орчин үеийн менежментийн хандлагыг нэвтрүүлнэ. 

Хөгжлийн зорилго 3: Хүний нөөцийн хөгжил 

Хүний нөөцийн хөгжлийн менежментийг боловсронгуй болгож, бүтээмжийг өсгөнө.

Хөгжлийн зорилго 4: Материаллаг бааз, техник технологийн хөгжил

Техник технологи, тоног төхөөрөмж, мэдээллийн нөөцийг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Хөгжлийн зорилго 5: Санхүү, хөрөнгө оруулалтын хөгжил

Төслийн иж бүрэн удирдлага, хөрөнгө оруулалтын менежментийг хэрэгжүүлэх замаар суурь болон хавсарга судалгааг өргөн, далайцтай хэвийн явагдах нөхцөлийг хангана. Санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

Хөгжлийн зорилго 6: Нийгмийн хариуцлагын хөгжил

Нийгмийн хариуцлагыг цогц байдлаар хэрэгжүүлж нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.









Сэдвүүд:

 
 

Вэбсайт: www.mier.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот – 14191, Сүхбаатар дүүрэг, 8 -р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн хөгжлийн ордон, Боловсролын хүрээлэн