EDUexpoӨнөөдөр дэлхий нийтийг хамарсан том сорилт бидний өмнө бий болж боловсролын салбарт үзэл баримтлалын гүнзгий өөрчлөлт гарч, бидний ажлын хэв шинжийг чиглүүлж өглөө. Өнөөгийн нийгэм дэлхий нийтэд нээлттэй болж, соёл, хэрэглээний чөлөөт хөгжлийн урсгал, оюун санааны өөрчлөлт шинэчлэлийн үед бид амьдарч байна. Боловсролын салбар бол Монгол хүний хэн байх, Монгол улсыг ямар улс болохыг тодорхойлдог манлайлагч салбар байх учиртай. Дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага, нийгмийн болон хүүхдийн хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд алс ирээдүйг харж, нийгмээсээ түрүүлж алхахыг БАГШ биднээс шаардах болсон. Тиймээс багш бид хүмүүсийн зүрх, тархинд хүрч, сурч мэдэж, хөгжихийн төлөө зогсолтгүй тэмүүлэх эрхэм үүрэгтэй билээ.

      Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь үндэсний түвшинд боловсролын хөгжлийн бодлого, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан багш, удирдах болон бусад ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах чиг үүрэгтэй байгууллага юм. Энэ чиглэлийн хүрээнд багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн, төрөлжсөн, захиалгат, сонголтот сургалтыг танхимын болон зайн сургалтын  хэлбэрээр зохион байгуулж ирлээ.

EDUexpo

НҮБ-аас дэвшүүлсэн 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ЕБС, СӨББ-ын багш, ажилтнуудад Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, агуулга, арга зүйг таниулах сургалт зохион байгуулах, арга зүйн модуль, зөвлөмж боловсруулах, дотоодын хүний нөөцийг чадавхжуулах, үндсэн сургалтын хөтөлбөрт ТХ, ТХБ-ын үзэл санаа, агуулгыг интеграцчилах зэргээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй 2014 оноос эхлэн амжилттай хамтран ажиллаж байна. Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/,  “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн дэмжлэгээр “ЕБС-ийн багш, удирдах ажилтанд зориулсан “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсролыг интеграцчилах гарын авлага” боловсруулан сургалт зохион байгуулж  нийт 26,373 багш, ажилтныг хамруулсан бөгөөд энэ нь нийт багшийн 59,9% болж  байна. Үүнийг жилээр нь гаргавал 2017 онд 5601 багш, ажилтан 2018 онд 7031 багш, ажилтан, 2019 онд 6679 багш ажилтан 2020 онд 4062 багш ажилтан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан бөгөөд байршлаар нь авч үзвэл 38,4% нь хөдөө орон нутгийн багш нар, 61,6% нь нийслэлийн багш нар байна.

“Төрөөс  боловсролын талаар баримтах  бодлого, хэрэгжилт”, “Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол ба багшийн хөгжил”, “Тогтвортой хөгжил-Сургуулийн менежмент", “Тогтвортой хөгжлийн боловсролыг сургалтын хөтөлбөрт интеграцчилах” түүгээр дамжуулан сурагчдыг ТХБ-ын мэдлэг, чадварт суралцуулахад эхлээд багшаа бэлтгэж, энэ чиглэлээр сургах хэрэгцээ шаардлага үүсч байна. Иймээс багш нарт ТХ-ын зорилт, ТХБ-ын агуулга, арга зүйг таниулах, эзэмшүүлэх талаар үндсэн болон төрөлжсөн сургалтуудын агуулгад тусган сургалт зохион байгуулж ирлээ.

Үүнд:

  • 2015-2019 онд нийт 7 удаагийн үндэсний хэмжээний томоохон сургалтуудыг зохион байгуулж давахардсан тоогоор 97154 багш, удирдах болон бусад ажилтаныг сургалтад хамруулжээ. Тус сургалтуудаар Тогтвортой хөгжлийн боловсролын агуулга, арга зүйг ЕБС-ийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцилж хичээлээ төлөвлөн, хэрэгжүүлэх чадварт суралцсан ба түүнчлэн ажил, амьдралын бүхий л асуудалд ТХБ-ын үүднээс хандах хандлага нэмэгдсэн байна.
  • Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мэргэжлийн багш нар болон СНА, АУБ нарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2015 оны 10 сард 6444 хүнийг хамруулсан ЕБС-ийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш нарт “ТХБ-сургуулийн менежмент” сургалтыг зохион байгуулснаар цөм хөтөлбөрт тусгагдсан сургалт ба сургалтыг дэмжих үйл ажиллагааг интеграцчилах нэг нөхцөл бүрдсэн.
  • ЕБС-д 13–аас дээш жил ажиллаж буй бүх мэргэжлийн бүх багш нарт зориулсан “ТХБ-Багшийн хөгжил” сургалтыг 2016 онд үндэсний хэмжээнд зохион байгуулж 13 002 багш хамрагдсанаар боловсролын салбарын хэмжээнд ТХ болон Ногоон хөгжил, ТХБ-ын талаар нэгдсэн мэдээллээр хангагдах нөхцөл бүрдсэн.
  • Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн болон удирдах ажилтнууд, багш нарт зориулан “Багшийн ёс зүй, ёс суртахууны харилцаа, БДБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” сургалтыг зохион байгуулж , орон нутгийн 678 сургагч багш бэлтгэсэн. Эдгээр багш нараар дамжуулж нийт сургуулийн 14,926 багшид дээрх агуулга арга зүйг түгээн дэлгэрүүлсэн.
  • Орон нутгийн боловсролын байгуулагын болон ЕБС-ийн удирдах ажилтануудад “ТХБ-Сургуулийн менежмент” сэдэвт сургалтыг ТХБ-орон нутгийн болон сургуулийн засаглалын менежмент агуулгын хүрээнд 89 хүнд зохион байгуулсан байна.
  • Тогтвортой хөгжлийг хангахад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор 2018-2019 онд цуврал үндэсний хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулав. Эдгээр зөвлөгөөнд БСУГ, ЕБС, СӨБ-ийн удирдах ажилтан багш нарын төлөөлөл бүхий 6310 оролцсон байна.

Зөвлөгөөнөөр боловсролын салбарын зарим дүрэм журмын шинэчлэлт, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бодлого, төлөвлөгөө, суралцагчийн үнэлгээний чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь ТХБ-ын үзэл санаа, агуулга, арга зүйтэй нийцэж байгааг хэлэлцэж, сайжруулах зөвлөмж гаргав. Хүүхдийн хөгжил, хамгаалал, сургуулийн орчны хүчирхийллээс сэргийлэх, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын чиглэл нь ТХ-ийн үзэл санаа, зорилтуудтай нийцэж хэлэлцэн тодорхойлов. Мөн ТХ, ТХБ-ын агуулга, арга зүйг сургалт, үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж хэрэгжүүлж буй талаарх туршлага танилцуулж бусдад түгээн дэлгэрүүлсэн байна.

ТХБ-ын төслийн дэмжлэгтэйгээр БМДИ-ийн арга зүйч, мэргэжилтнүүдийн ТХБ-ын талаарх мэдлэг чадвар нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт ТХБ-ыг интеграцчилах чадвар нь сайжирч, ЕБС-ийн сургалт, үйл ажиллагаанд ТХБ-ыг интеграцчилах чиглэлээр ТБ-ын 8 цогц чадамж, ТХ-ийн 17 зорилтын 255 суралцахуйн зорилт, 171 сэдэв, 119 арга зүйн хандлага, арга техникийг тус тус сонгож нийт 553 индикатороор бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрт үнэлгээ хийлээ. Энэ нь мэргэжлийн судлагдахууны арга зүйчид, хөтөлбөр боловсруулагчид, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн  ТХ-ийн талаарх ойлголтыг нэгтгэх, хичээл үйл ажиллагаанд интеграцчилах, ТХБ-ын хэл ухагдахуун тайлагдах боломжийг бүрдүүлж, мэргэжилтнүүдийг чадавхжуулсан үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Түүнчлэн ЕБС-ийн бүх багш ажилтнууд ТХ, НХ-ийн бодлого, ТХБ-ын замнал өрнөлийн түүхтэй танилцаж, улмаар НҮБ-аас дэвшүүлсэн “ТХЗ-2030” (SDG-2030), боловсролын “ДНҮХ” (GAP)-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай агуулга арга зүйтэй танилцаж хэрэгжүүлэх чадвартай болж байгаа нь томоохон ололт амжилт гэж үзэж байна.

 


Вэбсайт: http://itpd.mn

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө