Мэндчилгээ
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Манай төв нь Монгол орны ногоон байгаль, цэнгэг усыг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, байгаль орчны чиглэлээр мэдээ, мэдээлэл, сургалт судалгааны үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Байгаль орчин болон аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтран байгаль орчныг хамгаалах үйлсэд хамтран ажиллаж байна.
Бид дэлхий нийтийн ногоон хөгжлийн үзэл баримтлалыг Монгол орны өвөрмөц онцлогт тулгуурлан батлагдсан бодлогын баримт бичиг болон байгаль орчны багц хууль, дүрэм, журам, стандартуудыг сурталчилах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгалийн нөөц баялагийг зүй зохистой ашиглах, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн экологийн боловсролыг хөгжүүлэхэд анхааран ажилладаг.
Мөн дотоод болон гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын хэмжээний томоохон хурал зөвлөгөөнийг өөрийн төв дээр тогтмол зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан амьтан, ургамалын музейгээр үнэ төлбөргүй үйлчилдэг.
Бид Байгаль орчны салбарын ажилтан алыан хаагчдыг чадавхижуулах ажлын хүрээнд 2015, 2016, 2017 онуудад нийт салбарын 1200 гаруй албан хаагчдад Тогтвортой хөгжил, Тогтвортой хөжлийн үзэл санааг сурталчлан таниулах, Байгаль орчны салбарын үйл ажиллагааг Тогтвортой хөгжлийн бодлого, зорилго, зорилттой уялдуулах чиглэл бүхий сургалтыг зохион байгуулсан. Мөн 2015 оноос хойш Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг бүх нийтэд сурталчлан таниулах зорилгоор өнөөдрийг хүртэл 6000 гаруй СӨБ, ЕБС-ийн сурагчид, Их дээд сургуулийн оюутан залуус, иргэд олон нийтэд чиглэсэн сургалтыг зохион байгуулаад байна.
Цаашид та бүхэнтэй хамтран ажиллахад манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх бөгөөд бид иргэн бүрийнхээ экологийн боловсролыг хөгжүүлж, ногоон хөгжлийг хамтын хүчээр хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хүндэтгэсэн
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
Та бүхэнтэй хамтран ажиллахыг хүлээж байна.