ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН НОГООН АЛТ, МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСЛИЙН ҮР ДҮНГ АРХАНГАЙ, БАЯН-ӨЛГИЙ, БАЯНХОНГОР, ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХОВД, УВС АЙМАГТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ

 


Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ

Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг байгаль орчинд ээлтэй аргаар экологийн чиг баримжаатай хөтлөх явдал эдүгээ цагт нэн тулгамдаж байна. Ингэснээр юуны өмнө мал сүргийг тэжээлийн эх үүсвэрээр хангах чадавх муудсан, даац нь хэтэрсэн хэмээх тооны үзүүлэлтээр бус, харин бэлчээрийн, бүтээмж, нөхөн сэргэлтийг багтаасан үнэлэх цогц үнэлгээгээр төлөв байдлыг нь тодорхойлох ажиллагаа үгүйлэгдсээр ирсэн билээ. Ер нь байгалийн энэхүү нөөцийн ухаалаг бөгөөд зохистой ашиглалт, судалгаа, сэргээн хамгаалах үр нөлөө бүхий тогтвортой аргыг газар зохион байгуулалтын бодлого, бүх шатны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд тусгах явдал бэлчээрт суурилсан аргаар мал аж ахуйг хөтлөх үндэс нь юм.

Бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааныг тодорхойлох, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх зорилгоор Швейцарын Хөгжлийн Аентлагийн Ногоон алт-малын эрүүл мэнд төслөөс боловсруулан, хэрэгжүүлж буй бэлчээрийн төлөв байдлын урт, богино хугацааны мониторинг, Бэлчээр Ашиглагчдын Хэсэг (БАХ)/ Бэлчээр ашиглалтын гэрээн (БАГ) дээр суурилсан менежентийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооноос (МБАНХ) Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), Ус цаг уур, орчны  шинжилгээний газар (УЦУОШГ), Хөдөө Аж Ахуйн Сургууль (ХААИС), ХХААХҮ-ийн Судалгаа, хөгжлийн төв, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ), Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) болон тэдгээрийн аймаг, сумын түвшинд төлөөлөх байгууллагуудтай хамтран орон даяар нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол улс бэлчээрийг оношилж, түүний нөөцийг нарийвчлан тооцох болсноор бэлчээр ашиглалт, байгалийн бэлчээрт суурилсан МАА-н үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулах, хариуцлагажуулах үндсэн суурь тавигдлаа. 2005, 2008, 2010, 2013 оноос эхлэн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж буй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт төслийн хүрээнд бий болсон энэхүү үр дүнг хүлээлгэн өгснөөр эдгээр аймгууд тогтвортой байдлыг цаашид хангаж ажиллахаар гэрээ байгууллаа.

Малчид хамтдаа ашиглаж буй дундын бэлчээр дээрээ суурилан хамтын зохион байгуулалтанд орж, бэлчээрийн төлөв байдлыг доройтуулалгүй ашиглалтын ачаалал, горимыг даацанд нь тохируулах гэрээ байгуулж эдүгээ улсын хэмжээгээр нийтдээ 18 аймгийн 184 суманд 1575 БАХ байгуулагдсанаас 1254 БАХ бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан нь Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж баталгаажсан байна. Бэлчээрийг гэрээгээр ашиглаж ачаалал, горимыг тохируулснаар 2016-2020 онд улсын хэмжээнд 44,2 сая га бэлчээрийн төлөв байдлыг бууруулалгүйгээр эрүүл төлөвт нь хадгалж  20,6 сая га бэлчээрийг сэргээн сайжруулсан байна.

ХААИС-ийн зүгээс Бэлчээр ашиглалтын гэрээгээр хүлээсэн малын тоо, бүтцийг даацад тохируулах, бэлчээрийг хуваарьтай ашиглах замаар бэлчээрийн ургамлын сэргэн ургах боломж олгоход чиглэсэн зөвлөмж технологиор хангасны дүнд “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг улсын хэмжээний бүс төлөөлсөн 15 суманд загвар байдлаар нэвтрүүлээд байна.

Дээр дурьдсан төр, төрийн бус байгууллага, хувийн секторын түншүүдийн улс, аймаг, сумын түвшний бүтэц, холбогдох бүтцүүд нь НАМЭМ төсөл дууссаны дараа энэхүү шинээр нэвтрүүлсэн менежментийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, холбогдох мэдээллийн сангийн үйлчилгээ болон хамтрагч талуудын түншлэлийг тууштай үргэлжлүүлэх бүрэн чадавхитай боллоо.

НАМЭМ төсөл нь ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, түүний орон нутгийн төлөөллийн байгууллагуудтай хамтран малын гарал үүсэл, эрүүл мэндийг баталгаажуулах зорилго бүхий цахим системийг хөгжүүлж туршин 2018 оны 11 дүгээр сард МЭЕГ-т албан ёсоор хүлээлгэн өгсөн ба цаашид 2021 он хүртэл сайжруулан хөгжүүлэх ажлыг хамтын санхүүжилтийн зарчмаар хэрэгжүүллээ. Малын эрүүл мэндийн мөшгөх систем буюу Мал эмнэлгийн нэгдсэн систем нь тухайн мал, амьтны гарал үүсэл, эрүүл мэндийн түүхийг бүртгэн, түүн дээр тулгуурлан баталгаажуулалт хийх зориулалттай систем юм. Цахим системийг нэвтрүүлснээр мал эмнэлгийн гэрчилгээг бодит баримт нотолгоон дээр тулгуурлан олгох, эцсийн хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах боломж бүрдэж байгаа юм. Мөн мал хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор МЭЕГ, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг системийг улс орон даяар Цагдаагийн байгууллагын сүлжээнд холбон өргөжүүлээд байна. Мал эмнэлгийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлж эхэлснээс хойш малчид, худалдан авагчдад зориулан 693141 цахим гэрчилгээ олгосон бол төслийн үр дүнг хүлээлгэн өгч буй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн малчид, худалдан авагчдад зориулан 172763 цахим гэрчилгээ олгож, 11521 цахим гэрчилгээ бүхий мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг гаднаас хүлээн авсан байна. 

Мал, амьтны эрүүл мэндийн тухай шинэ хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НАМЭМ төсөл нь малын эмч, мал эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах, ажлын байр, лаборатори, малын эрүүл мэндийн мөшгөх системийн тоног төхөөрөмжөөр хангаж чадавхийг бэхжүүлэх, Өндөр-Улаан суманд Мал эмнэлгийн үйлчилгээний нэгдсэн барилга барих чиглэлээр хамтран ажиллалаа. Мөн НАМЭМТ нь МЭЕГ, УМЭАЦТЛ-той хамтран мах, сүүн дэх антибиотикийн үлдэгдлийг илрүүлэх аргачлалыг боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгүй болгох, сумын малын эмч нарын чадавхийг сайжруулах цогц үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Төслөөс нийлүүлсэн Преми тест, И-рийдер, Юнисенсор багажаар антибиотикийн үлдэгдэл илрүүлэх арга нь Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн арга юм.

Малын халдварт өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд малчдын мэдлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс төсөл хэрэгжиж байгаа сумдын малчдад малын эрүүл мэндийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах ажлыг ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран зохион байгуулсан. Энэ хүрээнд 12 сэдвээр олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулснаас гадна 5 сэдвээр видео хичээл бэлтгэсэн байна. Олон нийтийн мэдлэг дээшлүүлэх сургалтанд 2018-2020 онд төсөл хэрэгжиж байгаа сумдын 5181 малчин хамрагджээ. Малчдад зориулсан энэхүү сургалтыг зохион байгуулахад сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо чухал үүрэг гүйцэтгэн хамтран ажилласан байна. 

Сумдын Бэлчээр Ашиглагчдын Холбоодын (СБАХ) үүсгэл санаачилгаар байгуулагдсан 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо (АБАХ) нь 169 сумын СБАХ болон 1575 БАХ-ийн зохион байгуулалтанд орсон 80,000 малчин өрхийг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд төслийн зүгээс эдгээр байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. АБАХ, СБАХ нь малчдын эрх ашгийг хамгаалах, төлөөлөх хөгжлийн чухал түнш бөгөөд нэг нутаг усны малчдыг нэгтгэсэн БАХ-ийн зохион байгуулалт нь бэлчээрийн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төдийгүй малчин өрхийн амьжиргааны үндсэн хэрэгцээг хангахад чиглэсэн маркетинг, экстейншиний үйлчилгээ үзүүлэх үндэс суурь болон хөгжиж ирлээ. Төслийн үр дүнг хүлээлгэн өгч буй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт малчдын 101 хоршоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаагийн 62 нь малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо, БАХ-ийн дундын сангаас үүсэн байгуулагдсан малчдын Хадгаламж зээлийн 39 хоршоо юм. Эдгээр хоршоод нь нийт 16984 гишүүн, 6.4 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, үүнээс 1.2 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Бэлчээрийн төлөв байдлын мониторинг, малчдын хамтын байгууллага (БАХ, СБАХ, АБАХ, хоршоо) тэдгээрийн байгуулсан Бэлчээр ашиглалтын гэрээ, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, малын эрүүл мэндийн мэдээллийн цахим сан, мөшгөх систем зэрэг төслийн хүрээнд бий болсон дэд бүтцэд тулгуурлан 2018 оноос хойш "Хариуцлагатай нүүдэлчид" малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг НАМЭМ төслөөс хөгжүүлж байна. Дээрх аймгуудын түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хоршоод нь “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн мөшгөх системд бүртгүүлж, жил бүр сайн чанарын сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, мал, махны гарал үүсэл, чанарыг тус системээр дамжуулан баталгаажуулж зах зээлд борлуулж байна.

 
 

Хүндэт зочид, Илтгэгчид

 




Ц.Энх-Амгалан

Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн менежер

Д.Булгамаа

Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн бэлчээрийн менежмент хариуцсан мэргэжилтэн

Ч.Баярмаа

Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн ХШҮ-ний мэргэжилтэн

С.Дивангар

Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн малын эрүүл мэндийн мэргэжилтэн

Г.Тэлмэн

Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн санхүү захиргаа, хоршооны мэргэжилтэн

Н.Ганхуяг

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх захирал

Л.Ганцогт

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны малчдын байгууллагын хөгжлийн ажилтан
 
 

ХӨТӨЛБӨР

 



Бүртгэл

Оролцогчдыг бүртгэх

14:00-14:05
Бүртгэл

Нээлтийн үйл ажиллагаа

Аймгийн Засаг дарга НАМЭМ төслийн менежер

14:05-14:15
Нээлтийн үйл ажиллагаа

Үндсэн илтгэл

Байгалийн бэлчээрт суурилсан МАА-н хариуцлагатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэх ажлын үр дүнгээс

14:15-15:00
Т.Батдорж:
АБАХ-ны гүйцэтгэх захирал - НАМЭМ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 17 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ҮР ДҮН, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

15:00-15:15
Ж.Ундрах:
ГХБХБГ-ын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн - Архангай аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал, мал бэлчээрлэлтийн нөлөөг хянах фотомониторингийн үр дүн, түүнд суурилсан бэлчээрийн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үнэлэхэд ашиглах нь

15:15-15:30
Ж.Цогтбаатар:
ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга - Бэлчээр ашиглалтын гэрээ, журмыг нэврүүлэх замаар бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нь

15:30-15:45
Г.Мөнгөнхөлөг:
МЭГ лабораторийн эрхлэгч - Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн дүнгээс

15:45-16:05
Б.Баасанжалбуу:
ХААИС-ийн багш доктор - МАА-н үйлдвэрлэлийг хөтлөх зохистой загварыг нэвтрүүлсэн дүнгээс

16:05-16:20
Л.Ганцогт:
МБАНХ-ны зөвлөх - Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүнгээс

16:20-16:40
НАМЭМ төсөл, АЗДТГ, АБАХ:
- Төслийн хүрээнд бий болгосон үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах

16:40-16:45
В.Мөнхбат:
ЗД-ын орлогч бөгөөд аймгийн БМАХ-ийн ахлагч - Төслийн хүрээнд гарсан үр дүнгийн тогтвортой байдлыг хангах талаар

16:45-17:00
НАМЭМ төсөл:
- Хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагуудад талархал илэрхийлэх

17:00-17:10
АБАХ, СБАХ:
- Загвар сумдын нутгийн бренд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний үзэсгэлэн

Талархал, хаалт
17:10-17:20

Дурсгалын зураг татуулах
17:20-17:30


03

8 сарын

Баян-Өлгий аймаг - Байгалийн бэлчээрт суурилсан МАА-н хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ


Бүртгэл

Оролцогчдыг бүртгэх

10:00-10:05
Бүртгэл

Нээлтийн үйл ажиллагаа
10:05-10:20
Д.Бауыржан:
Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Ц.Энх-Амгалан:
НАМЭМ төслийн менежер

Үндсэн илтгэл

Байгалийн бэлчээрт суурилсан МАА-н хариуцлагатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэх ажлын үр дүнгээс

10:20-10:55
Т.Ахай:
Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн - НАМЭМ төслийн хүрээнд 17 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тогтвортой байдал

10:55-11:15
М.Ермурат:
Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал - Маркетингийн хоршоо, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо, боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагаа

11:15-11:25
Цэнгэл сумын Малчны хөгжил ХЗХ-ны гишүүн малчид:
М6 хөтөлбөрт хамрагдан хэрэгжүүлж буй туршлагаас - Бэлчээрийн менежментийн эдийн засгийн хөшүүрэг буюу М6 хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар

11:25-11:30
Улаанхус сумын маркетингийн хоршоо, Файн ноос ХХК-ны хамтран ажиллаж буй туршлагаас:
- Түүхий эд, ноос бэлтгэлийн чиглэлээр хоршоо, боловсруулах үйлдвэрүүдийн түншлэл, хамтын ажиллагаа

11:30-11:35
Цэнгэлийн Харангатын хадлангийн системийн 15 км чулуун хашааны өгөөжийн талаар:
- НАМЭМ төслийн дэмжлэгтэйгээр БАХ-ын малчдын бэлчээр, хадланг хашиж хамгаалж ургацын гарцыг нэмэгдүүлж, малчдын тэжээлийн нөөц, орлогыг нэмэгдүүлсэн их бүтээн байгуулалтын ажлын талаар

11:35-11:50
К.Болат:
Аймгийн ГХБХБГ-ын дарга, аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч - Баян-Өлгий аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал, БАГ-ний хэрэгжилт, мал бэлчээрлэлтийн нөлөөг хянах фотомониторингийн үр дүн, түүнд суурилсан бэлчээрийн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үнэлэхэд ашиглах нь

11:50-12:05
Б.Нургулан:
Аймгийн ХХААГ-ын дарга - Маркетингийн хоршоо, малын гаралтай түүхий эд бэлтгэл

12:05-12:20
Т.Ергали:
Аймгийн МЭГ-ын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга - Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн дүнгээс

12:20-12:35
Л.Ганцогт:
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны малчдын байгууллагын хөгжлийн ажилтан - Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид “ мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүнгээс

12:35-12:55
НАМЭМ төсөл, АЗДТГ, АБАХ:
- Төслийн хүрээнд бий болгосон үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах

12:55-13:00
К.Болат:
ГХБХБГ-ын дарга, аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч - Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн тогтвортой байдлыг цаашид хэрхэн хангах талаар

13:00-13:15
НАМЭМ төсөл, АБАХ:
- Төслийн хугацаанд хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагуудад талархал илэрхийлэх

Хаалт
13:15-13:25
Н.Бейбитхан:
Аймгийн ИТХ-ын дарга
Д.Бауыржан:
Аймгийн Засаг дарга

Дурсгалын зураг татуулах
13:25-13:35
АБАХ, МБАНХ:



Бүртгэл

Бүртгэл

14:00-14:05
Оролцогчдыг бүртгэх

Нээлтийн үйл ажиллагаа
14:05-14:15
Д.Мөнхсайхан:
Аймгийн Засаг дарга
Ц.Энх-Амгалан:
НАМЭМ төслийн менежер

Үндсэн илтгэл

Байгалийн бэлчээрт суурилсан МАА-н хариуцлагатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэх ажлын үр дүнгээс

14:15-14:40
П.Батчулуун:
Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал - НАМЭМ төслийн хүрээнд 11 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын тогтвортой байдал

14:40-14:50
Л.Ганаа:
СБАХ-н тэргүүн - Байгалийн бэлчээрт суурилсан хариуцлагатай үйлдвэрлэл Богд сумын жишээн дээр: Үр дүн, цаашдын тогтвортой байдал

14.50-15:05
Т.Хишигбаатар:
Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга - Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, аймаг, сумдын түвшинд үлгэрчилсэн журам нэвтрүүлэх ажлын дүнгээс Баянхонгор аймгийн жишээн дээр

15:05-15:10
Ж.Үүрцайх:
Газрын даамал - Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн үнэлгээ, түүнд үндэслэн СГЗБТЖ төлөвлөгөө, БАГ-ний хэрэгжилтийг үнэлэх нь

15:10-15:25
А.Цэцэнбилэг:
Аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга - Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулахад фотомониторингийн үнэлгээг ашиглах нь

15:25-15:40
Л.Оюун-Эрдэнэ:
Аймгийн МЭГ-ын дарга, улсын ахлах байцаагч - Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээг нэвтрүүлсэн дүнгээс

15:40-15:45
Б.Нарангэрэл:
Мал эмнэлэгийн тасгийн дарга - Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн дүнгээс

15:45-15:50
Жигмэд:
ААН-н эмч - БАХ-н малчдад мал эмнэлэгийн үйлчилгээг үзүүлж хамтран ажилладаг давуу тал, цаашдын тогтвортой байдал

15:50-16:00
Ц.Гантөмөр:
СБАХ-н тэргүүн - БАХ-д суурилсан маркетингийн хоршоо - малчдын амьжиргааг сайжруулах боломжийг нэмэгдүүлж буй ажил Гурванбулаг сумын Халзан хангайн хишиг хоршооны жишээн дээр

16:00-16:15
Л.Ганцогт:
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны малчдын байгууллагын хөгжлийн ажилтан - Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүнгээс

16:15-16:35
НАМЭМ төсөл, АЗДТГ, АБАХ:
- Төслийн хүрээнд бий болгосон үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах

16:35-16:40
Б.Батсуурь:
Аймгийн Засаг даргын орлогч, Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч - Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар

16:40-16:55
НАМЭМ төсөл:
- Хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагуудад талархал илэрхийлэх

Хаалт
16:55-17:05
АЗДТГ, АБАХ:

Дурсгалын зураг татуулах
17:05-17:15
АБАХ, МБАНХ:



Нээлтийн үйл ажиллагаа
11:00-11:10
Д.Түвшинжаргал:
Аймгийн Засаг дарга
Ц.Энх-Амгалан:
НАМЭМ төслийн менежер

Үндсэн илтгэл

Байгалийн бэлчээрт суурилсан МАА-н хариуцлагатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэх ажлын үр дүнгээс

11:10-11:20
С.Гүррагчаа:
Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал - НАМЭМ төслийн хүрээнд 17 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын тогтвортой байдал

11:20-11:30
Д.Анхтэс:
Аймгийн ГХБХБГ-ын дарга, аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч - Бэлчээр ашиглалтын гэрээ, журмыг нэврүүлэх замаар бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нь

11:30-11:40
Ц.Мэндээ:
Аймгийн ГХБХБГ-ын Суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Завхан аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал, мал бэлчээрлэлтийн нөлөөг хянах фотомониторингийн үр дүн, түүнд суурилсан бэлчээрийн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үнэлэхэд ашиглах нь

11:40-11:50
Д.Эрдэнэцогт:
Аймгийн МЭГ-ын Мал эмнэлгийн үйлчилгээ, малын эмийн хяналт хариуцсан улсын байцаагч - Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн дүнгээс

11:50-12:00
АБАХ:
- НАМЭМ төслийн хүрээнд Завхан аймагт хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн видео танилцуулга

12:00-12:15
Л.Ганцогт:
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны малчдын байгууллагын хөгжлийн ажилтан - Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүнгээс

12:15-12:25
АБАХ-ны дэргэдэх дундын хоршоо:
- “Жинст мөрөн” ХХК, “Эрдэнэт Хивс” ХХК-ны “Хариуцлагатай нүүдэлчин” бүтээгдэхүүн танилцуулах

12:25-12:45
С.Гүррагчаа:
Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал - Төслийн хүрээнд бий болгосон үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах

12:45-12:50
Д.Түвшинжаргал:
Аймгийн Засаг Дарга - Төслийн хүрээнд гарсан үр дүнгийн тогтвортой байдлыг хангах талаар

12:50-13:00
НАМЭМ төсөл, АБАХ:
- Хамтран ажиллаж ирсэн байгууллага, хүмүүст талархал илэрхийлж “БАТЛАМЖ” гардуулах

Хаалт
13:00-13:10
С.Гүррагчаа:
Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал

Дурсгалын зураг татуулах
13:10-13:20
Үйл ажиллагаанд оролцогчид:



Бүртгэл
10.00-10:10
Бүртгэл

Нээлтийн үйл ажиллагаа
10.10-10:20
Б.Дүгэржав:
Ховд Аймгийн Засаг дарга
Ц.Энх-Амгалан:
НАМЭМ төслийн менежер

Үндсэн илтгэл

Байгалийн бэлчээрт суурилсан МАА-н хариуцлагатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэх ажлын үр дүнгээс

10:20- 10:30
С.Отгонбаяр:
Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал - НАМЭМ төслийн хүрээнд 14 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тогтвортой байдал:

10:30-11:00
Д.Батцэнгэл:
Ховд аймгийн МЭГ-ын дарга - Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн дүн, тогтвортой байдал

11:00-11:35
Ховд аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал, малчдын бэлчээр ашиглах эрхийн бүртгэлжүүлэлт, мал бэлчээрлэлтийн нөлөөг хянах фотомониторингийн үр дүн, түүнд суурилсан бэлчээрийн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үнэлэхэд ашиглах нь 
Б.Цэцэн:
Аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн
Э.Цогтсайхан:
Ховд аймгийн ГХБХБГ-ын Кадастрын ахлах мэргэжилтэн

11:35-11:50
П.Цогбадрах:
Ховд аймгийн Дөргөн сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн бөгөөд Мөнхийн буян ХЗХ-ны дарга - Дөргөн сумын ХЗХоршооны үйл ажиллагааны үр дүн-ирээдүй

11:50-12:05
А.Болормаа:
Ховд аймгийн Дуут сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн бөгөөд Нуман тамга арвин баялаг хоршооны дарга - Байгалийн бэлчээрт суурилсан хариуцлагатай үйлдвэрлэл Дуут сумын жишээн дээр: Үр дүн, цаашдын тогтвортой байдал:

12:05-12:20
Л.Ганцогт:
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны малчдын байгууллагын хөгжлийн ажилтан - Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүнгээс

12:20-12:40
НАМЭМ төсөл, АЗДТГ, АБАХ:
- Төслийн хүрээнд бий болгосон үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах

12:40-12:45
Т.Жаргалсайхан:
Ховд аймгийн Дэд бүтэц хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч - Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар

12:45-13:00
НАМЭМ төсөл, АБАХ:
- Хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагуудад талархал илэрхийлэх

Хаалт
13:00-13:05
АБАХ:

Дурсгалын зураг татуулах
13:05-13:15
АБАХ, МБАНХ:



Бүртгэл
14:00-14:10
Бүртгэл

Нээлтийн үйл ажиллагаа
14:10-14:30
Г.Чинбат:
Аймгийн Засаг даргын орлогч дарга
Ц.Энх-Амгалан:
НАМЭМ төслийн менежер
Д.Даваадорж:
Аймгийн ИТХ-ын дарга

Үндсэн илтгэл
14:30-14:50
Ч.Цэцэгмаа:
Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал - НАМЭМ төслийн хүрээнд 8 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тогтвортой байдал

14:50-15:10
А.Пүрэвсэд:
Аймгийн ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн - Говь-Алтай аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал,фотомониторингийн үр дүнг бэлчээрийн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үнэлэхэд ашиглах нь

15:10-15:30
Б.Энхтайван:
Аймгийн Баян-Уул сумын бэлчээрийн мэргэжилтэн - Бэлчээрийн эрсдлийн сан нэврүүлэх замаар бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нь, түүний ач холбогдол, үр дүн

15:30-15:35
Н.Батбаяр:
Богино хэмжээний видео Баян-Уул сумын СБАХ - Бэлчээрийн эрсдлийн сангийн үйл ажиллагааны үр дүн

15:35-15:55
Д.Наянбуу:
Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга - Малын эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн систем , цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлэг

15:55-16:10
А.Эрдэнэсүрэн:
Халиун сумын Эвт залаа хоршооны дарга - Торомны ноос бэлтгэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх нь

16:10-16:25
Г.Цэвээн:
Аймгийн Дарив сумын Ихэс нуурын хишиг ХЗХ-ны гүйцэтгэх захирал - Малчдын дундын санд суурилсан ХЗХ ны үйл ажиллагаа, малчдын амьжиргааг сайжруулах боломжийг нэмэгдүүлэх нь

16:25-16:30
Н.Энхтайван:
Богино хэмжээний видео Дэлгэр сумын СБАХ - Хадгаламж зээлийн хоршооны үр дүн

16:30-16:45
Л.Ганцогт:
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны малчдын байгууллагын хөгжлийн ажилтан - Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүнгээс

16:45-17:00
НАМЭМ төсөл, АЗДТГ, АБАХ:
- Төслийн хүрээнд бий болгосон үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах

17:00-17:10
О.Амгаланбаатар:
Аймгийн Засаг Дарга - Төслийн хүрээнд гарсан үр дүнгийн тогтвортой байдлыг хангах талаар

17:10-17:30
НАМЭМ, АБАХ:
- Хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагуудад талархал илэрхийлэх

Талархал, хаалт
17:30-17:40
АБАХ:

Дурсгалын зураг татуулах
17:40-18:00
АБАХ:



Нээлтийн үйл ажиллагаа
11.00-11.10
Нээлт
Ч.Чимэд:
Аймгийн Засаг дарга
Ц.Энх-Амгалан:
НАМЭМ төслийн менежер

Үндсэн илтгэл

Байгалийн бэлчээрт суурилсан МАА-н хариуцлагатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэх ажлын үр дүнгээс

11.10-11.20
Т.Лхагвасүрэн:
АБАХ-ны Гүйцэтгэх захирал - НАМЭМ төслийн хүрээнд 8 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тогтвортой байдал:

11.20-11.30
С.Нямжав:
ГХБХБГ-ын Суурь судалгаа, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, түүнийг фотомониторингийн дүнгээр үнэлэх ажлын үр дүн, сургамж, тогтвортой байдал

11.30-11.40
Д.Ганхуяг:
МЭГ-ын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга - Малын эрүүл мэндийн гарал үүслийн мөшгих системийн хэрэгжилт, түүний үр дүн

11.40-11.50
АБАХ, видео хэлбэрээр:
- Увс аймагт хэрэгжсэн НАМЭМ төслийн үр дүн

12.00-12.10
П.Мандахбаяр:
СБАХ-ны тэргүүн - Байгалийн бэлчээрт суурилсан хариуцлагатай үйлдвэрлэл Давст сумын жишээн дээр: Үр дүн, цаашдын тогтвортой байдал

12.10-12.25
Л.Ганцогт:
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны малчдын байгууллагын хөгжлийн ажилтан - Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүнгээс

12.25-12.45
НАМЭМ төсөл, АЗДТГ, АБАХ:
- Төслийн хүрээнд бий болгосон үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах

12.45-12.55
НАМЭМ төсөл, АБАХ:
- Хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагуудад талархал илэрхийлэх

12.55-13.05
Ч.Чимэд:
Аймгийн Засаг дарга - Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар

Хаалт
13.05-13.10
АЗДТГ, АБАХ:

Дурсгалын зураг татуулах
13.10-13.20
Үйл ажиллагаанд оролцогчид: